Иргэний боловсролыг гэрчлэх нь

Дэлхий даяар 4,000 орчим хуурамч диплом, сертификат үйлдвэрчлэгчид бий. Манай улсад ч хуурамч бичиг баримт үйлдвэрлэл даамжирсаар олон салбарт хохирол учруулж байна. Асуудал нь боловсролын гэрчилгээг нээлттэйгээр шалган баталгаажуулах механизм байхгүйд оршино. Бид блокчэйн технологийн мэдээллийг устахгүй, засварлагдахгүйгээр хадгалах, хэн баталагаажуулсаныг нээлттэй хянах боломжтой чанаруудыг ашиглан хуурамч баримт бичгийн асуудлыг эцэслэхээр сэтгэл шулуудан ажиллаж байна.

Ил тод баталгаажуулалт

Байгууллагын албан тушаалтнууд зөвхөн өөрсдийн тоон гарын үсгээр гэрчилгээг баталгаажуулах бөгөөд тэдгээрийн эзэмшигчийн мэдээлэл нийтэд ил тод байдаг.

Аюулгүй хадгалалт

Хайперфюшнь ХХК, ШУТИС болон Боловсролын Яамны дундын блокчэйнийг ашиглаж насан туршийн аюулгүй баталгааг бий болгосон.

Олон улсын жишиг

Бид дэлхийд тэргүүлэгчдээс суралцаж, баталгаажуулалтын бүхий л түвшинд ашиглагдах цогц стандартыг нутагшууллаа.

About App

Бидний тухай

2022 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Diverse Solutions компаниуд нь хамтран блокчэйн хөгжүүлэх, Монгол улсын боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхээр хамтран ажиллаж эхлэв. “Dream, Shape, Prove” нь иргэдийн мэргэжил сонголтоос чадвараа баталгаажуулах хүртэлх бүхий л үйл явцад нөлөөлж, дэлхийд өрсөлдөхүйц Монгол боловсон хүчинг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх урт хугацааны алсын хараа юм.

Энэхүү зорилгын эхний алхам болох Prove буюу Баталгаажуулах хэсэгт 2 жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд diplom.mn платформыг зах зээлд амжилттай нийлүүллээ. Diverse Solutions нь блокчэйн салбарт 5 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй туршлагатай, эрч хүчтэй хамт олон бөгөөд энэхүү хамтралаар төр, хувийн хэвшил хамтарч амжилттай ажиллах жишгийг тогтоохоор зорьж байна.

About App

Түгээмэл асуулт

Diplom.mn гэж юу вэ?

Diplom.mn нь боловсролын үнэмлэхийг баталгаажуулах зорилгоор блокчэйн технологийг ашигладаг дижитал гэрчилгээний үйлчилгээ юм. Бид байгууллага, хувь хүмүүст диплом, гэрчилгээ олгох, удирдах, баталгаажуулах найдвартай платформоор хангаж, тэдний жинхэнэ эсэхийг баталгаажуулж, залилан мэхлэхээс урьдчилан сэргийлдэг.

Diplom.mn гэрчилгээний жинхэнэ байдлыг хэрхэн баталгаажуулдаг вэ?

Тоон гарын үсгийг ашиглан таны өгөгдлийг блокчэйнд баталгаажуулах нь таны дипломыг баталгаажуулж байна гэсэн үг юм.

Diplom.mn сайтаар дамжуулан ямар төрлийн гэрчилгээ олгох боломжтой вэ?

Diplom.mn нь диплом, мэргэжлийн гэрчилгээ, сургалтын төгсөлт гэх мэт олон төрлийн гэрчилгээг дэмждэг. Манай платформ нь олон талт ашиглах боломжтой бөгөөд янз бүрийн байгууллагуудын, баталгаажуулалтын байгууллагуудын өвөрмөц шаардлагад нийцүүлэн өөрчлөх боломжтой.

Би Diplom.mn-г хэрхэн эхлүүлэх вэ?

Diplom.mn-тэй ажиллахад хялбар байдаг. Манай вэбсайтад бүртгүүлж, элсэлтийн процессыг дагана уу. Манай дэмжлэгийн баг танд ямар ч асуултад тусалж, манай платформын боломжуудыг бүрэн ашиглахад тань туслахад бэлэн байна.

Би Diplom.mn дээрх гэрчилгээг хэрхэн баталгаажуулах вэ?

Diplom.mn дээр гэрчилгээ баталгаажуулах нь энгийн зүйл юм. Зүгээр л манай вэб сайтад зочилж, өвөрмөц гэрчилгээний ID-г оруулна уу эсвэл гэрчилгээнд заасан QR кодыг уншина уу. Систем нь гэрчилгээний үнэн зөв, хүчинтэй эсэхийг баталгаажуулах мэдээллийг шууд татаж аваад харуулах болно.